Эрчим хүчний уналтыг сайжруулах шаардлагатай 30 байршил бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНЭрчим хүчний уналтыг сайжруулах зорилгоор Орхон аймгийн Эрдэнэ багт орон нутгийн хөрөнгө оруулалтаар дэд станц хоёрыг барилаа.
Үүнийг улсын комисс хүлээн авчээ. Үүнээс гадна Яргуйт, Их-Залуу багт дэд станц суурилуулжээ. Ингэснээр энэ онд нийт зургаан дэд станц барьсан бөгөөд үүний гурвыг нь “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК –д хүлээлгэн өгсөн байна. Дээрх станцуудыг суурилуулахад орон нутгаас 340 сая төгрөг зарцуулжээ.
Гэр хорооллын хэмжээнд эрчим хүчний уналтыг сайжруулах, хүчдэлийн төвшинг нэмэх шаардлагатай 30 гаруй байршил бий. Хүн ам нэмэгдэж суурьшлын бүс тэлэхийн хэрээр эрчим хүчний асуудал тулгамдсаар байна. Иймд орон нутгийн удирдагууд өнгөрсөн онд найман дэд станц шинээр суурилуулжээ. Гэсэн ч хүчдэлийн уналт байсаар байна.
Б.Оюун-Эрдэнэ
        Ulaanbaatar
        
		
 
 
 
 
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
 
				
            
                    
                    
Комментарии