Тайваньд гарган авч буй вакцин долоодугаар сар гэхэд бэлэн болж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ТАЙБЭЙ. /Kyodo/. Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэнь дотооддоо гарган авч буй, коронавирусний эсрэг анхны вакцин ирэх долоодугаар сар гэхэд бэлэн болно гэж найдаж буйгаа мягмар гарагт илэрхийлжээ.
“COVID-19” халдварын тархалтыг хяналтад авах асуудал
хариуцсан Тархвар судлалын төвд зочилсныхоо дараа тэрбээр, вакцин гарган авах
ажил эмнэлзүйн туршилтын сүүлийн үе шатандаа явж байгаа бөгөөд Засгийн газар чанар,
аюулгүй байдлыг нь шалгана хэмээн мэдэгдсэн байна.
Цар тахал
дэгдсэнээс хойших хамгийн ноцтой тархалттай тэмцэж буй Тайваньд өнгөрсөн
долоо хоногт халдварын 1000 гаруй тохиолдол шинээр илэрчээ. Үүнтэй холбогдуулан
Боловсролын яам өнөөдрөөс энэ сарын 28 хүртэл бүх сургуулийн танхимын хичээлийг
түр зогсоож, цахим сургалт руу шилжүүлэх шийдвэр гаргажээ.
Тайванийн эрүүл
мэндийн байгууллагуудын мэдээлснээр,
мягмар гарагт халдварын 245 тохиолдол шинээр илэрсний 240 нь дотоодод
халдварлажээ. Ингэснээр ийм тохиолдлын тоо сүүлийн дөрвөн хоног дараалан гурван
оронтой тоогоор нэмэгдэж байна.
Тайваньд
өнөөдрийн байдлаар “COVID-19”
халдварын нийт 2260 тохиолдол илэрч, 14 хүн нас баржээ.