Аун Сан Су Чигийн биеийн байдал сайн байгаа гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-05-23 14:08:56

НЕЙПИДО. /Reuters/. Мьянмарын цэргийн хунтын удирдагч Мин Аун Хлаин хоёрдугаар сарын 1-нд болсон цэргийн эргэлтээс хойш өгсөн анхны ярилцлагынхаа үеэр Аун Сан Су Чигийн биеийн байдал сайн байгааг хэлжээ.


Мөн түүнийг шүүх хуралд ойрын хугацаанд оролцоно гэдгийг мэдээлсэн байна. Цэргийнхэн засгийн эрхийг авч, Аун Сан Су Чиг гэрийн хорионд оруулснаас хойш тэрбээр олон нийтийн өмнө нэг ч удаа харагдаагүй байгаа юм.


Хунтын удирдагч мөн өнгөрсөн 11 дүгээр сард болсон сонгууль будлиантай болсон гэх нотлогдоогүй мэдэгдлээ дахин хийж, цэргийн эргэлтээ зөвтгөжээ.


Бүх нийтийн сонгуулиар Аун Сан Су Чигийн Ардчиллын төлөөх үндэсний лиг нам ялалт байгуулсан юм. Гэвч цэргийнхэн төрийн эргэлт хийснээс хойш орон даяар эмх замбараагүй байдал үүсээд байна.


Улс төрийн хоригдлуудад тусламж үзүүлэх холбооны мэдээлснээр, Мьянмарт хоёрдугаар сараас хойш 800 гаруй хүн амиа алдаж, 4000 гаруй хүн баривчлагджээ. 

Связанные новости