“Meta” компани 600 ажилтнаа цомхотгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-10-23 17:01:11

НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 23 /AFP/. “Facebook” нийгмийн сүлжээний платформыг эзэмшигч Meta” компани ажилтнуудыг олноор нь ажилд авсныхаа дараа үйл ажиллагаагаа оновчтой болгох үүднээс хиймэл оюун ухааны салбарын 600 ажилтнаа цомхотгох гэж байгаа талаар Америкийн хэвлэлүүд лхагва гарагт мэдээлжээ. 


Энэхүү цомхотгол нь “Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербергийн байгуулсан “TBD Lab”-д нөлөөлөхгүй гэж “Wall Street Journal”, “New York Times” болон бусад хэвлэлд бичсэн байна.  “OpenAI”, “Apple” зэрэг өрсөлдөгчдөөсөө өндөр цалин амлан шилдэг судлаачдыг татсанаар тус лабораторийн хүний нөөц хурдацтай өссөн юм.


Тэгвэл ажлын байрны цомхотгол нь хиймэл оюун ухааны бүтээгдэхүүн, дэд бүтцийн албад руу чиглэх бөгөөд компанийн хамгийн амбицтай төслүүдийг цалгардуулахгүйгээр үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой ба цомхотголд өртсөн олон ажилтныг өөр газарт ажиллуулах боломжтой ажээ.


Харин “New York Times” сонинд мэдээлэхдээ, энэхүү цомхотгол нь хиймэл оюун ухааны хөтөлбөрийг бий болгохын тулд хүмүүсийг олноор нь ажилд авсны дараа “байгууллагын үр ашиггүй ажиллагааг” зогсоох зорилготой хэмээн тайлбарласан байна. Цомхотгол хийснээр “шийдвэр гаргахын тулд бага ярилцах боломж бүрдэнэ” гэж Хиймэл оюун ухааны албаны дарга Александр Ванг хэлжээ. 



Связанные новости