АНУ-ын 10 муж улс хүн амынхаа 70 хувийг вакцинжуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ВАШИНГТОН. /CNN/.
АНУ-ын 10 муж улс насанд хүрсэн хүн
амынхаа 70 хувийг "COVID-19"-ийн вакцины эхний тунд хамруулаад байгааг тус улсын Өвчинд хяналт
тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ мэдээлжээ.
Ингэснээр эдгээр
муж улс нь Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаанаас дэвшүүлээд буй ирэх долоодугаар
сарын 4 гэхэд насанд хүрсэн хүн амынхаа 70 хувийг вакцины нэг тунд хамруулах
зорилтод хүрээд байна.
Тодруулбал, Коннектикут,
Хавай, Мэн, Массачусетс, Нью-Хэмпшир, Нью-Жерси, Нью-Мексико, Род-Айленд,
Вермонт, Пенсильванийн насанд хүрсэн оршин суугчдын 70 хувь нь вакцины эхний
тунг хийлгэжээ.
АНУ-д өнөөдрийн
байдлаар 165 сая гаруй хүн буюу хүн амын 49.7 хувь нь вакцины эхний тунг тариулсан бол
132 сая орчим хүн /39.7 хувь/ вакцинд бүрэн хамрагдсан байна.
"CDC"-ийн мэдээллээр, АНУ даяар 359 849 035 тун вакциныг түгээснээс 80 орчим хувь буюу 289 212 304 тунг нь тарьжээ. Улсын хэмжээнд сүүлийн долоо хоногт өдөрт дунджаар 1.7 сая орчим тун вакцин тарьсан байна.