Мьянмарын иргэдэд оршин суух хугацаагаа сунгахыг зөвшөөрнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-05-28 18:34:29

ТОКИО. /Kyodo/. Мьянмарт цэргийн эргэлт гарснаас хойш эмх замбараагүй байдал үүсээд байгаатай холбогдуулан тус улсын иргэдийн оршин суух хугацааг зургаан сараар сунгахыг зөвшөөрнө гэж Японы Хууль зүйн сайд өнөөдөр мэдээлжээ.


Японд үргэлжлүүлэн оршин суух хүсэлтэй хүмүүст мөн ажиллахыг зөвшөөрөхөөс гадна Мьянмар дахь нөхцөл байдал сайжраагүй байх тохиолдолд оршин суух хугацааг нь дахин сунгах боломжтой ажээ. 


Японы Цагаачлалын албаны мэдээлснээр, өнгөрсөн оны эцсийн байдлаар Японд Мьянмарын 35049 иргэн оршин сууж байжээ. 

Связанные новости