JCI Монгол байгууллага “Бяцхан үрсээ хамгаалья” аяныг хэрэгжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-05-28 23:42:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын залуучуудын JCI Монгол байгууллагын 2021 оны үндэсний ерөнхийлөгч Г.Баярмагнай тэргүүтэй удирдлагын баг, салбар байгууллагын хамт олон “Бяцхан үрсээ хамгаалъя” аяныг санаачлан хэрэгжүүлж байна.


Тус байгууллагын хамт олон 4 кг-ын багтаамж бүхий 50 ширхэг хүчилтөрөгчийн баллон, нийт 30 орчим сая төгрөгийн үнэ бүхий 70 мянган амны хаалт, бараа материал хандивыг коронавирусээр халдварласан хүүхдийн эмчилгээнд зориулан Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө.

Аяны хүрээнд нийт 30 сая төгрөгийн үнэ бүхий бараа материал, мөнгөн хандив цугласан бөгөөд хандивууд бүгд JCI Монгол байгууллагын гишүүд бүрдүүлжээ. Мөн аяны хүрээнд цугласан бэлэн мөнгөөр НҮБ-ын Хүүхдийн сангийн хүсэлтээр хүүхдийн хүчил төрөгчийн баллон гадаад улсаас авчирсан байна.

Энэхүү хүчилтөрөгийн баллон нь коронавирусээр халдварлан  эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүд өөрийн даах хэмжээний буюу 4 кг багтаамж бүхий баллонтой хүчилтөрөгчөөр хангагдаж, уушгиа хамгаалан хүндрэлээс сэргийлнэ.

Цар тахлын энэ хүнд үед иргэд олон нийт, эцэг эхчүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хүүхдэд чиглэсэн анхаарлыг нэмэгдүүлж, нэг ч хүүхэд эндэлгүй эсдэлгүй даван туулах нь энэ аяны гол зорилго юм. Тэд энэхүү аянаараа дамжуулан хүүхдэд зориулсан вакцин гараагүй, нийт өвчлөгчдийн 20 хувь нь хүүхэд байгаатай холбогдуулан эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, хүүхдээ эрсдэлээс хамгаалахыг уриалж байгаа ажээ. 

Связанные новости