Сонгодог бүжгийн анхдугаар уралдаанд 60 гаруй хүүхэд өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-06-22 11:06:59

Мэргэжлийн болон сонирхогчдын сонгодог бүжгийн “Nomadic Kids” хүүхдийн анхдугаар уралдаан өнөөдөр УДБЭТ-ын тайзнаа болно.

Тус уралдааныг УДБЭТ, “Nomadic Ballet Production” хамтран сонгодог бүжгийг түгээн дэлгэрүүлэх, ирээдүйн бүжигчид болон үзэгчдийг бэлдэх зорилгоор зохион байгуулж байна.

Уралдаанд сонгодог бүжгээр хичээллэдэг 5-18 насны 60-аад хүүхэд оролцох юм. Зохион байгуулагчдын зүгээс уг тэмцээнийг жил бүр уламжлал болгохоор төлөвлөжээ.

Ж.Болор

Связанные новости