Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас мэдэгдэл гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭУкраин улсын Дьяково боомтын хилийн шалган дэр Монгол Улсын хоёр иргэн “Дипломат шуудан” гэх наалт бүхий 8 хайрцаг тамхи хилээр нэвтрүүлэхээр завдаж байгаад баригдсан. Гадаад хэргийн яамнаас энэ талаар Будапешт дахь Элчин сайдын яаманд нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байсан Д.Дөхөмбаяр уг хэрэгт холбогдсон тухай өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас энэ үйл явдалтай холбоотой зарим хэвлэлд гарсан ташаа мэдээлэлд тайлбар-мэдэгдэл гаргав.
Мэдэгдэлд, "2016 оны 6 дугаар сарын 20-нд Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр монголын дипломат их хэмжээний тамхи зөөж байгаад баригдсан гэсэн мэдээ тархсан байна. Уг хэрэгт холбогдогч хувь хүн нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суугаа Элчин сайдын яаманд эдийн засгийн зөвлөхөөр 2012-2015 онд ажиллаж байгаад эх орондоо бүр мөсөн буцаж, өндөр насны тэтгэвэрт гарсан.
Гэтэл ийм эзэн тодорхой, хөндлөнгийн хэргийг Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам, Элчин сайдын нэр хүндэд нялзаан, улс оронд болж буй парламентын сонгуулийн сурталчилгааны кампанит цаг үеийн үйл явдалтай холбон башир зорилго агуулсан мэдээлэл цацаж байгаад харамсаж байна.
Болчимгүй, баримт нотолгоогүй ийм мэдээлэл нь хоёр орны харилцаанд ч сэв суулгах уршигтайг зориуд анхааруулан дээрх хэрэгт Москва дахь Элчин сайдын яам учир холбогдолгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэжээ.