Дэлхий даяар 2.18 тэрбум тун вакцин тарьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-06-09 11:37:00

АНКАРА. /Anadolu/. Дэлхий даяар коронавирусний 2.18 тэрбум гаруй тун вакцин тариад байна гэж Оксфордын их сургууль тэргүүтэй байгууллагуудын судлаачдын хөтөлдөг “Our World in Data” цахим хуудас мэдээллээ.


Тодруулбал, БНХАУ-д хамгийн олон буюу 794.13 сая тун вакцин тарьсан бол түүний араас 302.85 сая орчим тун вакцин хийсэн АНУ жагсаж байна.


Мөн Энэтхэгт 236.1 сая, Бразилд 71.6 сая, Их Британид 68.3 сая, Германд 55.5 сая, Францад 40.2 сая, Италид 38.7 сая, Мексикт 34.6 сая, Туркт 31.3 сая тунг тус тус тарьжээ. Эдгээр орны араас ОХУ, Индонез, Испани, Канад бичигдэж байна.


Үүнээс гадна тарьсан вакцины тунг хүн амын тоотой харьцуулсан үзүүлэлтээр Сейшелийн арлууд тэргүүлж байгаа бөгөөд тус аралд 100 хүн тутамд 138.83 тун вакцин тарьжээ. Монгол Улсын хувьд энэ үзүүлэлт 104.83 байна.


Worldometers” цахим хуудасны мэдээллээр, цар тахал 2019 оны 12 дугаар сард анх дэгдсэнээс хойш 220 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 174.74 сая гаруй тохиолдол илэрч, 158.14 сая хүн эдгэрч, 3.76 сая гаруй хүн нас баржээ. 

Связанные новости