Зарим суманд хөл хорио тогтооно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Коронавирусний батлагдсан тохиолдол илэрсэн сумдад тодорхой хэмжээний хязгаарлалт хийх тухай чиглэлийг АОК-ын Шуурхай штабаас сумдад хүргүүлжээ.
Зургаадугаар сарын нэгнээс хойш Богд суманд 20 тохиолдол батлагдсанаас 13 иргэн сумын эмнэлэгт, долоон иргэн аймгийн Тусгаарлах эмнэлэгт эмчлүүлж байна. Өлзийт суманд 9 тохиолдол батлагдаж, 4 иргэн сумын эмнэлэгт, 5 иргэн аймгийн Тусгаарлах эмнэлэгт, Бөмбөгөр суманд 5 тохиолдол батлагдсаны 4 нь сумынхаа эмнэлэгт, нэг иргэн аймгийн Тусгаарлах эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.
Харин Бууцагаан 10, Эрдэнэцогт нэг, Жинстэд хоёр сэжигтэй тохиолдол тус тус гарч, PCR шинжилгээний хариу хүлээж байгаа аж.
Связанные новости

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
6 дня

Второй этап отбора подрядчика для проекта строительства метрополитена будет объявлен в августе
6 дня