12-15-насны хүүхдийг вакцинд хамруулах эсэхийг удахгүй шийднэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн 4 дүүргийн тодорхой цэгт 16-17 насны хүүхдүүдэд “Файзер” вакциныг сайн дурын үндсэн дээр эцэг эх, хүүхдийн зөвшөөрлөөр хийж байгаа.
Цаашид 12-15
насны хүүхдийг вакцинжуулахад анхаарна. “Файзер” вакцин үйлвэрлэгч энэ насныханд
хийж болно гэсэн байгаа. Вакцин хийх эсэхийг удахгүй шийднэ. Энэ тохиолдолд мөн
сайн дурын үндсэн дээр хийнэ гэж ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хэвлэлийн хурлын
үеэр тодотголоо.
Вакцинд хамрагдаагүй
бол халдвар авсан тохиолдолд эрсдэл их гэдгийг ДЭМБ-аас зөвлөж байгаа юм.