Коронавируст халдварын 85 тохиолдол нэмж бүртгэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 85 тохиолдол нэмж бүртгэгдэн, нийт тохиолдлын тоо 1408 боллоо.
Мөн хугацаанд 33 иргэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 487 болж байна.
Тусгаарлах эмнэлэгт 556 иргэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд гурав, хүнд 25, хүндэвтэр 48 иргэн байгаа бол бусад 480 эмчлүүлэгчийн биеийн байдал хөнгөн байгаа аж.
Тусгаарлан ажиглах байранд 221, гэрийн ажиглалтад 2782 иргэн ажиглалт, тандалтад байна.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
3 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
7 дня