“Токио-2020” паралимпын эрх нэгээр нэмэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны XVI паралимпын наадамд наадамд оролцох баг тамирчдын бүрэлдэхүүнд дахин нэг тамирчин эрхээ авч нэмэгдсэнээр одоогоор Монгол Улсаан төлөөлөн 9 тамирчин хурд, хүч, ур чадвараа сорихоор боллоо.
Тодруулбал, Пара жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-д Сүхбаатарын Ядамдоржийн эрхийг олон улсын паралимпын хорооноос баталгаажууллаа. Тэрбээр 2018 онд Португальд болсон ДАШТ-д 7 дугаар байр, Жакартагийн Азийн паралимпын наадамд мөн 7 дугаар байрт шалгарсан 22 настай залуу тамирчин юм.
Ийнхүү Монгол Улсаас пара байт харваа 1 /эр/, пара буудлага
1 /эр/, пара таеквондо 2 /эр, эм/, пара пауэрлифтинг нэг /эр/, хөнгөн атлетик 2
/эр, эм/, пара жүдо 2 /эр/ тамирчин эрхээ аваад байна. Мөн байт харваа болон
буудлага спортын төрлөөр дахин тус бүр 1 эрх авах магадлал байгаа юм.
Токио хотноо 2021 оны 8 дугаар сарын 24-нөөс 9 дүгээр 05-ны
өдрүүдэд зуны XVI паралимпын наадам зохион байгуулагдах юм.