Их аварга Хакүхо, Озэки Тэрүнофүжи нар 5 даваатай болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Нагоя хотын “Долфинс” ордонд болж буй мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн 5 дахь өдөр 69 дэх Их аварга /Ёкозүна/ Хакүхо М.Даваажаргал, Ичиножёо /М-2/ А.Ичинноровтой барилдаж, түүнийг ёрикири мэхээр унагаж, 5 даваатай болов.
Маргааш Их аварга Хокүтофүжи /М-3/-тэй учраа таарсан
байна. Энэ башёд түрүүлбэл Ёкозүна цол хүртэх болзолтой Озэки Тэрүнофүжи
Г.Ган-Эрдэнэ өнөөдөр Хокүтофүжи /М-3/-тэй учраа таарч, түүнийг котэнаге мэхээр
давж 5 дахь даваагаа авлаа.
Энэ өдөр Хошёорюү /М-5/ С.Бямбасүрэн, Мёогирюү /М-7/-тэй
таарч, түүнийг ёрикири мэхээр унагаж 4 даваа,
1 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Кирибаяама /М-6/ Б.Лхагвасүрэн, Окиноүми/М-5/-тэй учраа
тааран барилдаж түүнийг исамиаши мэхээр хаяж 4 даваа, 1 унаатай яваа бол, энэ
өдөр Чёошома /М-7/ Г.Мөнхсайхан, Хидэноүми /М-9/-тэй таарч, түүнд цүкиотоши
мэхээ ойчиж 3 унаа, 2 унаатай болов.
Энэ өдөр Тамаваши /М-10/ Б.Мөнх-Оргил, Аойяама /М-8/-тай
хүч үзэн барилдаж, түүнд ошидаши мэхээр унаснаар 4 даваа, 1 унаатай болов.
Озэки цолтнуудаас Шодай, Тобизарюү/М-3/-тэй барилдаж,
түүнд ошидаши мэхээр ойчиж 3 унаа, 2 даваатай
болсноор түрүү булаалдах бөхчүүдийн жагсаалтаас ухарлаа.