“Звери” хамтлаг ирэх есдүгээр сард Монголд тоглолтоо хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-06-27 17:34:59

Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой болон "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын ЭСЯ, НСУГ-ын дэмжлэгтэй ОХУ-ын алдарт “Звери”хамтлаг Монголд тоглолтоо хийнэ.

Тоглолтыг "Sings for Mazaalai" уриатай мазаалайг хамгаалах үйлсийг олон улсад таниулах зорилгоор зохион байгуулж буйгаараа онцлогтой.

Тус хамтлагийг 2001 онд хамтлагийн гоцлол дуучин Роман Билык үүсгэн байгуулжээ. Гоцлол дуучин Роман Билык, бөмбөрчин Михайл Краев, хөгжимчин Вячеслав Зарубов, басс гитарчин Алексей Любчик, гитарчин  Максим Леонов нарын бүрэлдэхүүнтэй хамтлаг ирээд байна. 

Тэд анх "Для тебя" клипээ үзэгчдийн хүртээл болгосон бөгөөд удалгүй 2003 онд анхны "Голод" дебют альбом гаргажээ. Уг альбомд орсон "Для тебя", "Просто такая сильная любовь" зэрэг дуу нь Оросын хит парадыг тэргүүлж байв.

Улмаар 2004 онд "Районы-Кварталы", 2005 онд "Звери ремикс", 2006 онд "Когда мы вместе, никто не круче", 2008 онд "Дальше", 2011 онд "Музы", 2014 онд "Один на один", 2016 онд "Страха нет" зэрэг альбом гаргажээ.

Мөн ОХУ-ын хамгийн алдартай хөгжмийн МУЗ-ТВ-ийн "Шилдэг рок хамтлаг" номинацыг 2004-2009 онд дараалан авч байсан бөгөөд 2004 онд MTV EMA/Europe Music Awards/-аас "Оросын шилдэг хамтлаг" шагналыг хүртэж байв.

Тоглолт ирэх 9 дүгээр сарын 2-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

Ж.Болор

Связанные новости