Вьетнам халдварын эсрэг арга хэмжээгээ нэмэгдүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ХАНОЙ. /NHK/. Вьетнамд коронавирусний халдварын 5926 тохиолдол шинээр
бүртгэгдсэнтэй холбогдуулан тус улсын эрх баригчид халдварын тархалтын эсрэг
арга хэмжээгээ нэмэгдүүлж эхэлжээ.
Өнгөрсөн
хугацаанд коронавирусний эсрэг хатуу арга хэмжээ авч, халдварын тархалтыг
хяналтандаа байлгаж чадсан ч Энэтхэгт анх бүртгэгдсэн “Дельта” хувилбар тус
улсад тархснаар тохиолдлын тоо дөрөвдүгээр сарын сүүлчээс эрс нэмэгдсэн байна.
Халдварын
дийлэнх тохиолдол тус улсын өмнөд хэсэгт бүртгэгдэж байгаа бөгөөд хамгийн том
хот болох Хошиминд 7-р сарын 9-нөөс эхлэн зай барих журам хэрэгжиж,
шаардлагагүй тохиолдолд амарч, зугаалахыг хязгаарлажээ.
Вьетнамын
нийслэл Ханой хотод хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Хошимин болон орон
нутгаас ирж буй иргэдийг 14 хоног тусгаарлах аж.
Хошимин
хоттой холбогдох гол замуудад хяналтын цэгүүд байрлуулжээ. Түүнчлэн даваа
гарагаас эхлэн олон нийтийн газарт таваас дээш хүн цугларахыг хориглоно.