АНУ-д "Дельта" хувилбар давамгайлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ЛОС-АНЖЕЛЕС. /NHK/. Коронавирусний “Дельта” хувилбар АНУ-д давамгайлсаар байна. Хамгийн анх Энэтхэгт бүртгэгдсэн уг хувилбар өдгөө дэлхийн 100 гаруй улс орон, бүс нутагт тархжээ.
Эрүүл мэндийн байгууллагын
мэргэжилтнүүдийн мэдэгдсэнээр, өнгөрсөн долоо хоногийн хугацаанд АНУ-д өдөрт дунджаар 26 мянга гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Энэ нь халдварын тохиолдлын тоо долоо хоног тутамд 70 орчим хувиар өссөн үзүүлэлт юм.
Үүнтэй холбоотойгоор Лос-Анжелес хотын эрх баригчид
вакцинд хамрагдсан эсэхээс үл хамааран оршин суугчдаас амны хаалтаа зүүхийг дахин шаардах болжээ. Мөн Невада,
Флорида, Миссисипи, Техас муж улсын захирагчид хязгаарлалтыг нэвтрүүлж эхлээд байгаа аж.