Аргентинд насанд хүрсэн хүн амын 70 хувь нь вакцины эхний тунд хамрагджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
БУЭНОС-АЙРЕС. /Синьхуа/. Аргентинд 20-оос дээш насны хүн амын 70 орчим
хувь нь коронавирусний эсрэг вакцины эхний тунд хамрагдсан тухай тус улсын Эрүүл
мэндийн яам даваа гарагт мэдээлжээ.
“Манай улсад долоо хоногт 2.3 сая
тун вакцин тарьж байна. Коронавирусний вакцинжуулалтыг тасралтгүй явуулж, вакцинжуулалтын
стратеги төлөвлөгөө бүхий л насныхны дунд эрчимтэй хэрэгжиж байна” гэж тус
яамны мэдэгдэлд дурдсан байна.
Мөн насанд хүрсэн хүн амын 70
хувь нь вакцины эхний тунд, 70-аас дээш насны иргэдийн 54 хувь нь хоёр дахь тундаа
бүрэн хамрагдсаныг онцлон тэмдэглэв.
Аргентинд коронавирусний анхны
тохиолдол 2020 оны 3 дугаар сард бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 4,769,142
халдварын тохиолдол бүртгэгдсэн бол 101,955 хүн халдварын улмаас нас баржээ. Өнгөрсөн оны 12
дугаар сараас хойш 27.75 сая тун вакцин тарьжээ.
Түүнчлэн тус улсад хөл хорио тогтоох
болон зай барих журмыг наймдугаар сарын 6-ныг хүртэл хэрэгжүүлэх аж.