Филиппинд 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
МАНИЛА. /Синьхуа/. Филиппиний Манила хотын өмнөд хэсэгт орших Батангас мужид бямба гаргийн өглөө 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлт, галт уул судлалын хүрээлэнгээс мэдээлснээр, газар хөдлөлт орон нутгийн цагаар үүрийн 4:49 цагт Калатаган хотоос баруун урагш 16 км-т болжээ. Газар хөдлөлт 116 км-ийн гүнд болсон байна.
Тектоник гаралтай газар хөдлөлтийн дараа жижиг газар хөдлөлтүүд үүсэх боломжтой байдаг ч ноцтой хохирол учруулдаггүй байна.
Филиппин нь “Номхон далайн галын цагираг”-ийн бүс буюу газар хөдлөлтөд өртөмтгий газар оршдог улс юм.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar