Коронавирусний эсрэг дархлаажуулалтын 19 цэг ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2021-08-06 09:29:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын 19 цэгт 30 багийн 147 эмч, ажилтан ажиллаж, 7855 иргэнд коронавирусний эсрэг вакцин тарихаар төлөвлөжээ.


Нийслэлд өчигдөр 2187 иргэн тус вакцины I тунд, 856 иргэн II тунд хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны нэг сая 88671 иргэн I тунг, 990 762 иргэн II тунгаа тариулаад байна.


Мөн 2091 жирэмсэн эх, 12-15 насны 32140, 16-17 насны 16697 хүүхэд тус тус II тунд хамрагдсаныг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:















Связанные новости