Их Британи “Moderna”-гийн вакциныг 12-17 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /The Guardian/. Их Британийн Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын газар /MHRA/ “Moderna” компанийн “COVID-19”-ийн вакциныг 12-17 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрчээ.
Тус байгууллага өмнө нь “Pfizer”-ийн вакцинд ийм зөвшөөрөл олгосон юм. Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Англид 16-17 насны хүүхдүүдийг “COVID-19”-ийн вакцины эхний тунд хамрагдахыг наймдугаар сарын 23-ны даваа гаргаас санал болгож эхлэхээр болжээ.
Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын газрын мэдээлснээр, “Moderna”-гийн вакцин өсвөр насны хүүхдүүдэд аюулгүй,
үр дүнтэй гэдгийг тогтоосон бөгөөд уг вакциныг 12-17 насны хүүхдүүдэд тарих
эсэхийг Вакцинжуулалт, дархлаажуулалтын асуудал хариуцсан хамтарсан хороо
Засгийн газарт зөвлөх ажээ.
Одоогийн байдлаар,
Их Британид “Pfizer”-ийн
вакциныг 12-15 насны эрсдэлтэй бүлгийн хүүхдүүдэд хийлгэхийг санал болгож
байгаа юм.