Ливийн эрэг орчмоос 172 цагаач иргэнийг аварчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-08-19 12:55:25

ТРИПОЛИ. /Xinhua/. Ливийн баруун эрэгт эргийн хамгаалалтын албаныхан хоёр тусдаа ажиллагаа явуулж, 172 хүнийг аварлаа гэж тус улсын Тэнгисийн цэргийн хүчнээс лхагва гарагт мэдээлжээ.


“Цагаач иргэдийг Европыг чиглэн явж байх үед эргийн хамгаалалтын албаны эргүүлд ослын дуудлага ирж, тэднийг аврахаар очсон” гэж уг мэдэгдэлд дурдсан байна.


Нийслэл Триполи хот дахь тэнгисийн цэргийн баазад цагаач иргэдийг хүргэсэн бөгөөд түүний дараа Хууль бус цагаачлалын асуудал хариуцсан албанд хүлээлгэн өгчээ.


“Энэхүү алба нь цагаачдыг хариуцаж, эх орон руу нь аюулгүйгээр буцаах үйл ажиллагааг явуулна" гэж Ливийн Тэнгисийн цэргийн хүчин мэдэгдсэн байна. 

Связанные новости