Монголын түүхийн шалгалтад орон нутгийн сурагчид хамгийн өндөр оноо авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-19 15:28:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ЭЕШ өнөөдөр Монголын түүхийн хичээлээр эхэлсэн бол шууд засалтын систем дүнг нэгтгэж дуусжээ.


Монголын түүх хичээлийг 1 696 шалгуулагч сонгосон ч 1 258 нь шалгалтад орсон бөгөөд ирц 74.1 хувьтай байна. Шалгалтад оролцоогүй сурагчдын ихэнх нь өмнөх онуудын төгсөгч байв.


Хамгийн өндөр буюу 92 оноо авсан зургаан шалгуулагч бүгд орон нутгийн сурагчид аж. Харин нийслэлээс 85 оноо авсан сурагч хамгийн өндөр оноотойд тооцогдож байна.


ЭЕШ-ын шалгуулагчид дүн оноогоо LIVE.EEC.MN цахим хаягаар шууд үзэх боломжтой юм.



Связанные новости