Өнөөдөр дархлаажуулалтын 49 цэг ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-27 09:56:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод явуулын 2, суурин 47 цэгт 63 багийн 412 эмч, ажилтан ажиллаж, 5224 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.


Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 587, II тунд 2150, III тунд 2582, нийт 5319 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 73.9 хувь, II тунгийн хамралт 68.8 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2635 (22.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 54.146 (60.9 хувь), 16-17 насны 22.816 (67.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.


Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд:




Связанные новости