Москвад өдөрт нас барсан хүний тоо буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-08-30 17:03:11

МОСКВА. /TASS/. ОХУ-ын нийслэл Москва хотод коронавирусний халдвараар нас барсан хүний тоо нэг хоногийн дотор 50-иар нэмэгдсэн нь дөрөвдүгээр сарын 5-наас хойших хамгийн цөөн тохиолдол боллоо гэж коронавирустэй тэмцэх шуурхай штабаас мэдээлэв.


Оросын нийслэл хотод нэг өдрийн өмнө 52 хүн коронавируст халдвараар нас барсан бол цар тахал дэгдсэнээс хойш эндсэн хүний тоо 27 401 болсон байна.


Москвад халдвар авсан нийт хүний тоо өнгөрсөн хоногт 1424-өөр нэмэгдэж, 1 566 376-д хүрсэн байна. Сүүлийн 24 цагт коронавирусний халдвартай 417 хүн эмнэлэгт хүргэгдэж, 312 хүнд амьсгалын аппарат залгажээ.


ОХУ-д өнгөрсөн хоногт коронавирусний халдварын 18 325 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь зургаадугаар сарын 23-наас хойших хамгийн цөөн тохиолдол болсон байна. Тус улсад  коронавирусний халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 6 901 52-т хүрч, нийт 182 429 хүн халдварын улмаас нас баржээ. Өнгөрсөн хоногт 792 хүн эндсэн бол эдгэрсэн хүмүүсийн тоо 14 180-аар нэмэгдэж, 6 162 430 болсон байна. 


.

Связанные новости