З.Ганбаатар эхний тэмцээнээ дуусгалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Токио /МОНЦАМЭ/. "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын буудлагын спортын 10 метрийн хийн гар бууны ST төрөлд өрсөлдсөн Олон улсын хэмжээний мастер Зандраагийн Ганбаатар 16 дугаар байр эзэлж эхний тэмцээнээ дуусгав.
Тэрбээр энэ төрөлд цэц мэргээ сорьсон 27 тамирчнаас 556 оноогоор 16 дугаар байр эзэллээ. БНХАУ-ын 3, Энэтхэгийн 2, Узбекистан, Оросын паралимпын хороо буюу ОХУ, Польшийн тус бүр нэг нийт 8 тамирчин шигшээд шалгарлаа.
ОУХМ З.Ганбаатар 9 дүгээр сарын 4-нд "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын буудлага спортын SH 1 төрлийн 2 дасгалд онч мэргээ сорин өрсөлдөнө.