Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхдугаар чуулганыг зарласан зарлиг гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-07-01 17:18:17

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр анхдугаар чуулганыг хуралдуулахтай холбоотой зарлиг гаргалаа.

УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг 2016 оны долдугаар сарын 5-ны өдрийн 11:00 цагт товлон зарлав.

Ээлжит сонгуулиар МАН-аас 65, АН-аас 9, МАХН-аас 1, бие даагч 1 нэр дэвшигч ялалт байгуулсан юм.

Тэдгээрт өнөөдөр түр үнэмлэх гардуулсаны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид нэрсийг нь айлтгасан. Үүний дараа Ерөнхийлөгч анхдугаар чуулган хуралдуулахаар тов гаргажээ.

Б.Туул

Связанные новости