“Эрдэнэт ДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Бат-Эрдэнийг томиллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Энэ жил хур бороо их орсон тул авто замын эвдрэл, гэмтэл их гарсан байна. Хотын захирагчийн албанаас гаргасан судалгаагаар халуун асфальтаар 1400 м.кв, хүйтэн асфальтаар 200 м.кв талбайг нөхөх гэнэ.
Иймд асфальтийн үйлдвэрүүдтэй гэрээ байгуулахаар болсон гэж аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээллээ. Тус хурлаар мөн инженерийн шугам сүлжээн дээр өргөтгөл барьсан 53 иргэн, аж ахуйн нэгжийг ирэх сарын долооноос өмнө өргөтгөлөө буулгах чиглэл өгсөн байна. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт орон сууц болон нийтийн эзэмшлийн талбайд барьсан 1000 гаруй өргөтгөл байна.
Ташрамд дурдахад, “Эрдэнэт ДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар “ДЦС III” ТӨХК-ийн захирлаар томилогдсон
тул түүний оронд
Бямбажавын Бат-Эрдэнийг томилсныг хурлын үеэр танилцууллаа.
