АНУ иргэддээ нэмэлт тунг санал болгохын сацуу дэлхий дахиныг вакцинаар хангах боломжтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-09-09 12:40:02

ВАШИНГТОН. /CNN/. АНУ “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунг энэ намар иргэддээ санал болгохын сацуу дэлхий даяарх хараахан вакцинд хамрагдаагүй байгаа хүмүүсийг вакцинаар хангах чиглэлд ажиллах боломжтой гэж Цагаан ордон лхагва гарагт батлан мэдэгджээ.


Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Жен Псакигийн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлснээр, АНУ дэлхийн 90 гаруй улс оронд 140 сая орчим тун вакциныг хандивлан хуваалцсан нь бусад улс орнуудынхыг нийлүүлснээс өндөр үзүүлэлт ажээ.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус вакцины эхний тунгаа ч хийлгээгүй байгаа хүмүүсийг эн тэргүүнд тавьж, нэмэлт тунг тарих хугацаагаа энэ оны эцэс хүртэл хойшлуулахыг чинээлэг орнуудаас мөн лхагва гарагт хүссэн юм.


Цагаан ордны “COVID-19”-тэй тэмцэх асуудал хариуцсан төлөөлөгч Жефф Зиентс болон доктор Вивек Мурти нарын хувьд цар тахлаас ангижрахад вакцины нэмэлт тунг тарих хийгээд бусад орнуудад хандивлахын аль аль нь өндөр ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэжээ. 

Связанные новости