БНХАУ Афганистанд вакцин хандивлана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЖЕНЕВ. /Xinhua/. Манай улс Афганистанд “COVID-19”-ийн гурван сая тун вакцин хандивлаж, онцгой байдлын нэмэлт тусламж үзүүлнэ гэж БНХАУ-аас НҮБ-д суугаа төлөөлөгчийн газрын дарга Чэнь Сюй даваа гарагт мэдэгджээ.
Түүний мэдээлснээр,
БНХАУ Афганистанд өвлийн улиралд хэрэглэх хоол хүнс, эд материал, “COVID-19”-ийн вакцин, 200 сая юанийн өртөг бүхий эмийг
яаралтай хандивлахаар шийдвэрлэсэн байна.
“Манай улс
Афганистаны бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн
байдлыг ойр дотно хөрш орны хувьд үргэлж хүндэтгэж, дотоод хэрэгт хөндлөнгөөс
оролцохгүй байх, Афганистаны бүх ард түмнийг чиглэсэн найрсаг бодлогыг баримталж
ирсэн” гэж тэрбээр хэлжээ.
Мөн БНХАУ цаашид
Афганистаны ард түмний хүсэл зоригийг хүндэтгэж, энх тайвнаар сэргээн босгох,
эдийн засгаа хөгжүүлэх үйлсэд нь хувь нэмрээ оруулахын төлөө чадах бүхнээ хийх
болно гэж Чэнь Сюй Афганистан дахь хүмүүнлэгийн нөхцөл байдлын талаарх дээд түвшний
сайд нарын уулзалтын үеэр мэдэгдсэн байна.