Боловсрол, шинжлэх ухааны салбарт амжилт гаргасан зарим хүмүүсийг төрийн дээд шагналаар шагнав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллан, амжилт хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүст төрийн дээд шагнал болон яамны жуух бичгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гардууллаа.
Төрийн дээд шагнал Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат ажилтан цол, тэмдгээр Эдийн засгийн үндэсний дээд сургуулийн ерөнхий захирал С.Бат, Боловсрол, шинжлэх ухааны яамны жуух бичгээр БШУЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Д.Батдорж, Сангийн яамны жуух бичгээр БШУЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын мэргэжилтэн М.Дэлгэрмөрөн нарыг тус тус шагнав.


Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar