"Ковид-19" халдварыг оношлох оношлуур, шинжилгээний тоног төхөөрөмжтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-10-04 14:37:53

Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэг коронавируст халдварыг оношлох оношлуур, шинжилгээний тоног төхөөрөмжтэй боллоо.

Нийт 192.2 сая төгрөгийн 22 нэр төрлийн PCR шинжилгээний тоног төхөөрөмж, 31 сая төгрөгийн оношлуурыг ДЭМБ-ын хөрөнгө оруулалтаар хүлээлгэн өгсөн байна.

Үүнээс гадна орон нутгийн хөрөнгө оруулалтаар “Ковид-19” халдварын эмчилгээнд шаардлагатай байсан 30 орыг Политехник коллеж, 30 гудас, 30 хөнжлийг “Бүрэн урлан” ХХК үндсэн үнийн дүнгээр нийлүүлсэн аж.

Говьсүмбэр аймаг бол Дундговь, Хэнтий, Дорноговь, Төв зэрэг аймагтай хил залгаа оршдог онцлогтой бөгөөд дээрх аймгийн иргэд эрүүл мэнд болон боловсролын үйлчилгээг Говьсүмбэр аймгаас авдаг аж.

Связанные новости