Дэлхий даяар коронавирусний халдварын тохиолдлын тоо 9 хувиар буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ЖЕНЕВ. /TASS/. Дэлхий даяар өнгөрсөн долоо хоногт коронавирусний халдварын 3.1 сая гаруй тохиолдол илэрч, 54 мянга гаруй хүн нас баржээ.
“COVID-19”-ийн халдварын болон нас баралтын тохиолдлын тоо долоо хоногийн турш буурсаар байв. Өвчлөл болон нас баралтын тохиолдол буурах хандлага наймдугаар сараас эхлэн ажиглагдаж байна. Есдүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 3 -ны хооронд 3 118 410 хүн халдвар авч, 54 221 хүн нас барсан нь өмнөх долоо хоногийнхоос 9 болон 4 хувиар буурсан үзүүлэлт юм” гэж ДЭМБ халдварын байдлын талаарх долоо хоног тутмын тойм мэдээндээ дурдсан байна.
Долоо хоногийн хугацаанд халдварын тохиолдлын тоо Африкт 43 хувиар, Газрын дундад тэнгисийн зүүн хэсэгт 21 хувиар, Зүүн Өмнөд Азид 19 хувиар, Номхон далайн баруун хэсэг болон Америкт 12 хувиар буурчээ. Харин Европт өвчлөл 5 хувиар өссөн байна. Нас баралтын тохиолдол Европ, Америкт 2 хувиар өссөн бол бусад бүс нутагт, ялангуяа Африкт (25 хувиар) буурчээ.
Долоо хоногийн дотор халдварын хамгийн олон буюу 760 571 шинэ тохиолдол АНУ-д бүртгэгджээ. Тус улсын дараа Их Британи (239 781), Турк (197 277), ОХУ (165 623), Энэтхэг (161 158) орж байна.
ДЭМБ-аас мэдээлснээр, 10 дугаар сарын 5-ны байдлаар дэлхий даяар 235 175 106 хүн халдвар авч, 4 806 841 хүн нас баржээ.