Булган уулын ар хэсэгт мод тарьж эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Цэцэрлэг хотын хойморт сүндэрлэх Булган хайрхан уулын ар хэсэг модгүй болсон дүр зураг сүүлийн жилүүдэд сэтгэл эмзэглүүлж байгаа. Үүнтэй холбогдуулан Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Б.Санжмятав санаачлан Ч.Энхбат, Н.Гантулга, Б.Өнөрболд, Л.Биндэръяа, Мөнхбаатар нарын найзууд хамтран Булган уулын ард эхний ээлжинд 600 ширхэг мод тарих ажлын төсвийг бүрдүүлж, мэргэжлийн компаниар тариулахаар болжээ.
Энэхүү ажлыг "Цэцэрлэг Мандал Ар" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ намартаа 200 ширхэгийг тарихаар төлвөлөн ажилдаа оржээ.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
1 час
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
6 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
6 дня
Ulaanbaatar