Эрдэнэтийнхэн “Номын баяр”-аа тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. “Соёлыг
түгээе” сарын аяны хүрээнд Эрдэнэтийнхэн өнөөдөр, маргааш Номын
баяр"-аа тэмдэглэнэ. “Номын баяр”-ын өдөрлөгийн нээлт өнөөдөр 12.00 цагт А.Амарын талбайд эхэлнэ. Уг
өдөрлөгийг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Номын төв, “Номын
соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулж байна.
Өдөрлөгийн үеэр шинэ номын нээлт, зохиолчдын уулзалт, номын үзэсгэлэн,
танилцуулга, зохиолчийн гарын үсэгтэй худалдаа болно. Мөн энэ жил аймгийн Номын
төвийн 40 жилийн ой тохиож байгаа бөгөөд дээрх өдөрлөгийн үеэр Эрдэнэтийн
зохиолчид уншигч, сонсогчидтойгоо уулзана.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
4 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
8 дня