Буриадад халдварын 143 тохиолдол шинээр бүртгэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад өнөөдөр коронавирусний халдварын 143 тохиолдол шинээр бүртгэгджээ.
Ингэснээр халдварын нийт батлагдсан тохиолдол тус улсад 61.063 болж
байна. Өнгөрсөн 24 цагт 75 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний
тоо 52.345 болжээ. Өчигдөр халдвараар 4 хүн нас барснаар нийт нас баралт 1926 болоод байна.