Г.Ганбаяр Олон улсын хэмжээний мастер цол хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-11-02 14:54:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын шигшээ баг, Унгарын "Пушкаш академи"-ийн тоглогч Ганболдын Ганбаярт өнөөдөр хөлбөмбөгийн Олон улсын хэмжээний мастер цол, тэмдгийг нь албан ёсоор гардууллаа. 


Азийн 23 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцохоор эх орондоо ирсэн Г.Ганбаярт МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар ОУХМ-ын цол, тэмдгийг гардуулж амжилт хүссэн юм.


Г.Ганбаяр нь Монгол Улсаас Европ тивийн клубтэй мэргэжлийн хөл бөмбөгчиний гэрээ байгуулсан анхны тоглогч гэдгийг хөл бөмбөг сонирхогчид мэднэ.


2013 оноос Монгол Улсын 14, 17, 19, 23 хүртэлх насны шигшээ багуудад 2013 оноос эхлэн тоглож ирсэн Г.Ганбаяр үндэсний шигшээ багтаа дуудагдан, эх орондоо тоглосон билээ.


Улсынхаа нэрийг тив дэлхийд гаргаж, үе тэнгийн залуус болон өсөх ирээдүйтэй дүү нартаа үлгэр жишээ болж яваа Г.Ганбаярт энэ үеэр МХБХ болон хөлбөмбөг сонирхогчид амжилтын дээдийг хүсэв.



Связанные новости