Монголын шатрын холбооны шинэ удирдлагуудыг Ц.Шаравжамц хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-11-04 08:00:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц энэ лхагва гарагт Монголын шатрын холбоо /МШХ/-ны Ерөнхийлөгч Э.Гурванбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга, Их мастер А.Энхтуул, шатрын нэрт зүтгэлтэн, гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн нарыг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар МШХ-ны шинэ удирдлагын баг, бүтэц бүрэлдэхүүн, холбооны үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо.


БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц оюуны спортыг дэмжин ажиллаж ирсэн. Цаашид ч хамтран ажиллахаа илэрхийлж, нийт шатарчдад  амжилт хүссэн юм.


Монголын шатрын холбооны удирдлагуудаас саяхан сонирхогчдын ДАШТ-д амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн Н.Содбилэгт болон  Латви улсад “Grand Swiss” олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцож буй Б.Мөнгөнтуул нарын талаар мэдээлэл өгч, холбооны удирдлагаас цаашид энэ спортын хөгжлийн түвшнийг ахиулахын төлөө идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийллээ.  




Связанные новости