Манай улсад коронавируст халдварын улмаас 1715 хүн нас баржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдвараар 1 182 иргэн өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Тодруулбал, Улаанбаатар хотод 783, орон нутагт 339 хүн халдвар авсан тухай ЭМЯ-наас мэдээлэв. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 11 хүн нас баржээ. Ингэснээр, манай улсад коронавирусний улмаас амиа алдсан хүний тоо 1 715 болоод байна.
Манай улсад коронавируст халдвараар эмнэлэгт 14 336 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бол 41 834 хүн гэрийн хяналтад эмчлүүлж байгаа юм. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 6 473 нь хөнгөн, 5 928 нь хүндэвтэр, 1 629 нь хүнд, 306 нь маш хүнд байна.
Улсын хэмжээнд коронавирусний вакцины нэгдүгээр тунд хоёр сая 255 мянга 984 хүн буюу нийт хүн амын 69.3 хувь нь хамрагдаад байна. Харин хоёрдугаар тунд хоёр сая 141 мянга 99 буюу 65.8 хувь, гуравдугаар тунд 440 070 буюу 14 хувь хамрагдаад байгаа юм.