Сагсан бөмбөгийн дээд лигийн шинэ улирлын тоглолтууд лхагва гарагт эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дээд лигийн 2021 оны аварга шалгаруулах тэмцээнийг Монголын сагсан бөмбөгийн тоглогчдын Ирээдүй холбоо болон Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулна.
“Тайгэр” /Tiger/ спорт зааланд 2021 оны 11 дүгээр
сарын 10-ны 16.00 цагаас Дээд лигийн тэмцээний улирлын өмнөх тоглолтууд албан
ёсоор эхлэх хуваарийг зохион байгуулагчдаас нь гаргажээ.