Энэтхэг “COVAX” хөтөлбөрт ойрын долоо хоногт вакцин нийлүүлж эхлэх төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-11-09 17:15:51

ШИНЭ ДЕЛИ. /Reuters/. Энэтхэг улс “COVID-19”-ийн вакциныг тэгш хуваарилах зорилт бүхий “COVAX” хөтөлбөрт ойрын долоо хоногт вакцин нийлүүлж эхлэх төлөвтэй байна гэж эх сурвалжууд мэдээлжээ. Тус улс нь вакцины нийлүүлэлтээ дөрөвдүгээр сараас хойш зогсоогоод байгаа юм.


Өнгөрсөн сард Энэтхэг хөрш орнууд руугаа дөрвөн сая орчим тун вакцин илгээснээс хойш Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ COVAX” хөтөлбөрт үргэлжлүүлэн вакцин нийлүүлэхийг тус улсад уриалсаар иржээ.


Эх сурвалжуудын мэдээлснээр, “COVAX” хөтөлбөрийг хариуцсан төлөөлөгчид Энэтхэгээс ирүүлсэн албан бус зөвшөөрөлд үндэслэн “Covishield” вакциныг хэд хэдэн оронд хуваарилах төлөвлөгөөг гаргаж эхэлсэн байна.


Covishield” нь дэлхийн вакцины хамгийн том үйлдвэрлэгч болох Энэтхэгийн “Serum” хүрээлэнд үйлдвэрлэж буй, “AstraZeneca”-гийн вакцины лицензтэй хувилбар юм. Тус хүрээлэн нь дөрөвдүгээр сараас хойш “Covishield”-ийн үйлдвэрлэлээ ойролцоогоор дөрөв дахин нэмэгдүүлжээ. 

Связанные новости