УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлал шилдэг үйлчилгээтэй байгууллагаар тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-11-11 20:55:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан манай улсад жил бүрийн 11 дүгээр сарын хоёр дахь 7 хоногт Үндэсний чанарын чуулганыг зохион байгуулж, Үндэсний чанарын шагнал гардуулдаг уламжлалтай.

Энэ жил "Үндэсний чанарын чуулган-2021" үйл ажиллагааг Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “Чанар-Тогтвортой хөгжил” уриатайгаар зохион байгууллаа. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар Засгийн газрын нэрэмжит шагнал “Үндэсний чанарын шагнал”-ыг өнөөдөр гардууллаа. 2021 оны Үндэсний чанарын шагналын эздээр:

  • Шилдэг ААН, байгууллагаар “Некст электроникс” ХХК,
  • Шилдэг бүтээгдэхүүнээр “Сүү” ХК-ийн “Миний Монголын сүү”,
  • Шилдэг үйлчилгээ: ОБЕГ-ын “Жаргалант сувилал” тус тус шалгарлаа.




Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас өнгөрөгч 2020 оны чанарын шагналтнуудын шагналыг өнөөдрийн арга хэмжээний үеэр нөхөн олгосон бөгөөд 2020 оны Үндэсний чанарын шагналын эздээр:

  • Шилдэг ААН, байгууллагаар“Цэцүүх трейд”ХХК,
  • Шилдэг бүтээгдэхүүнээр “АПУ дэйри”ХХК-ийн “Сайн актив” нэрийн иогурт,
  • Шилдэг үйлчилгээ: УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын үйлчилгээ тодорсон юм.



Связанные новости