Уралдааны үеэр долоон хүүхэд мориноос унажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-11 15:34:38

Үндэсний их баяр наадмын хурдан хязаалан болон шүдлэн насны морьдын уралдааны үеэр 7 хүүхэд мориноос унасан талаар Хүүхдийн төлөө үндэсний газар (ХТҮГ)-аас мэдээлэв.

Унасан хүүхдүүд гэмтэл аваагүй бөгөөд “Хүй долоо худаг”-т ажиллаж буй эмнэлэгийн багийнхан нэн яаралтай үзлэг хийжээ. Хязаалан болон шүдлэн насны морьд өчигдөр уралдсан бөгөөд өглөөгүүр үргэлжилсэн бороо орж, уралдааны зам хальтиргаатай байсны улмаас хүүхдooд унажээ. Харин өнөөдөр болсон хурдан азарганы уралдааны үеэр хүүхэд унаагүй байна.

“Хүй долоо худаг”-т ХТҮГ-ын мэргэжилтнүүд хурдан морины унаач хүүхдийн хувцас хэрэглэл болон аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байна.

Ч.Ариунболд

Связанные новости