Н.Уртнасан: Нийт нутгийн 0.38 хувьтай тэнцэх талбайд тэрбум мод тарьж ургуулах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас үндэсний
хэмжээнд өрнөж эхэлж буй “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг үндсэн 2 арга
замаар хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж эхлээд байгааг салбарын сайд дуулгалаа.
Үүнд:
- Ойт хээрийн шилмүүст, навчит
болон говийн бүсийн заган ойг сэргээж, ойн санг 306 мянган га талбайгаар буюу
60 хувиар нэмэгдүүлэх, тариалангийн талбай, авто болон төмөр зам, уст цэг
орчмын газарт хамгаалалтын ойн зурвас байгуулах,
- Төв, суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, жимс, жимсгэний мод тарих замаар 293 мянган га талбайд агро ойн аж ахуйг хөгжүүлэх зорилт тавин ажиллахаар болоод буйг өнөөдөр Төрийн ордонд чуулж буй Ой салбарын Үндэсний чуулганы үеэр мэдээллээ.
Ингэснээр Монгол орны нийт газар нутгийн 0.38 хувьтай тэнцэх талбайд тэрбум мод тарьж ургуулах боломжтой гэж урьдчилан тооцоолоод буйг тэрээр танилцууллаа. Нэг тэрбум мод тарьж ургуулах ажлыг төр, засгийн байгууллагууд тэргүүлэн, иргэн, ААН, төрийн болон олон улсын байгууллагуудын идэвхи санаачилгыг дэмжин хамтран ажиллахаа БОАЖ-ын сайд Н.Уртнасан өнөөдөр илэрхийлэв.
Гэрэл зургуудыг Т.Чимгээ