Гурилын үйлдвэрт гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-09 10:12:57

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд байрладаг гурилын үйлдвэрт гал гарч байна гэсэн дуудлага  өнөөдөр 05:03 цагт Онцгой байдлын ерөнхий газарт иржээ.


Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30 дугаар ангийн 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэй унтраахаар ажиллаж байна.


Тус галыг унтраахаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм.

 

 

 

Связанные новости