“Серф кап”-т өрсөлдөх өсвөрийн хөлбөмбөгчид Европыг зорив
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны “Дэрэн” клубийн өсвөрийн хөлбөмбөгчдийн баг даваа гарагт Европыг зорилоо.
Өсвөрийн хөлбөмбөгчид “Боруссиа Дортмунд” клубийн бэлтгэлд хамрагдан хамтарсан сургуулилт хийж Германы багш дасгалжуулагч, өсвөрийн тамирчдын арга барил, туршлагаас суралцах юм байна.
Тэд
дараа нь “Барселона”, ПСЖ, “Валенсия” зэрэг клубийн өсвөрийн багууд өрсөлдөх
“Серф кап” тэмцээнд оролцож ур чадвараа сорих юм.