Соёолон гарааны зурхай руу хөдөллөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТТулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон насны морьд гарааны зурхай руу мордлоо.
Энэ жилийн наадамд 293 хурдан хүлэг уралдахаар бүртгүүлсэн байна. Хэнтий аймгийн Бор өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бат-Өлзийгийн Солонго хүрэн, Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач С.Сод-Эрдэнийн хүрэн зээрд зэргийг нэрлэж болох юм. Мөн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, Улсын Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын загал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, уяач Ж.Эрдэнэбатын хар, Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, уяач Ж.Энхболдын сартай зээрд зэрэг шандаст хүлэг бүртгүүлжээ.
Соёолон морьд 22 километр зайд шандас сорих юм.
Ч.Ариунболд