Австрид хөл хорио тогтооно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВЕНА. /Euronews/.
Австрийн эрх баригчид ирэх даваа гаргаас орон даяар
хөл хорио тогтоохоор болсноо мэдэгдсэнээр “COVID-19”-ийн өвчлөл дахин нэмэгдэх болсонтой холбогдуулан
ийм арга хэмжээг авч хэрэгжүүлсэн Европын анхны орон болж байна.
Канцлер Александр
Шолленбергийн мэдэгдсэнээр, ирэх оны хоёрдугаар сарын 1-нээс иргэдэд вакцинд
заавал хамрагдсан байх шаардлага тавина. Австрид вакцинд хамрагдаагүй иргэдэд
хөл хорио тогтоох шийдвэр энэ долоо хоногийн даваа гаргаас хэрэгжиж байсан ч
түүнээс хойш халдварын үзүүлэлтүүд эрс нэмэгджээ.
Орон даяар хөл
хорио тогтоосноор 12 болон түүнээс дээш насны иргэдийг ажил, сургуульдаа явах,
хүнсний дэлгүүр орох, дасгал хийх зэргээс бусад тохиолдолд гэрээс гарахыг
хориглоно. Мөн цагдаагийн эрүүлүүдийн тоог нэмэгдүүлж, зөрчил гаргасан
хүмүүсийг 1450 хүртэлх еврогоор торгох юм байна.
Хөл хориог эхний
ээлжинд 12 дугаар сарын 12 хүртэл 20 хоногийн хугацаатай тогтоох хэдий ч 10
хоногийн дараа халдварын нөхцөл байдлыг үнэлнэ. Европын Өвчинд хяналт тавих,
урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээр, Австрид энэ сарын 19-ний байдлаар хүн
амын 64 хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байгаа нь ЕХ-ны дунджаас /65.5 хувь/ ялимгүй доогуур байна.