Францын Ерөнхий сайд коронавирусний халдвар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-11-23 09:09:04

ПАРИС. /AFP/. Францын Ерөнхий сайд Жан Кастексийн “COVID-19”-ийн шинжилгээний хариу даваа гаргийн орой эерэг гарсан талаар түүний ажлын албанаас мэдээлжээ. Ингэснээр тэрбээр 10 хоног тусгаарлагдан ажил үүргээ гүйцэтгэхээр болж байна.


Ерөнхий сайд охиныхоо шинжилгээний хариуг эерэг гарсныг мэдсэн даруйдаа “PCR” шинжилгээ өгчээ. Тэрбээр даваа гаргийн өглөө Бельгийн нийслэл Брюссель хотноо тус улсын Ерөнхий сайд Александр Де Кротой уулзсан юм. Иймд А.Кро болон Бельгийн дөрвөн сайд өөрийгөө тусгаарласан байна.


Ж.Кастексыг Францын Дотоодын хэргийн сайд Жерар Дарманин, Европын асуудал хариуцсан сайд Клемент Бон нарын төлөөлөгчид Бельги рүү дагалдан явжээ. Өдгөө 56 настай Ж.Кастекс өнгөрсөн хавар вакцины хоёр тунг тариулсан бөгөөд өмнө нь халдвар авч байгаагүй юм.


Харин Ерөнхийлөгч Эммануэль Макрон, түүний гэргий Брижит нар өнгөрсөн онд “COVID-19”-өөр халдварлаж байсан юм. 

Связанные новости